I hear and I forget , I see and I remember , I do and I understand

ХУЛАН ЦАМБА ХОЁР

ХУЛАН ЦАМБА ХОЁР

Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бөгөөд яаралгvй хvн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсvvчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувир...



Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн

Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь:
- Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь:
- Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож,
- Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат "үр" гэдэг үгийг сонсож
- Юун үр? ...


Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм. Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг ...


Монгол орны нуурууд

21:10 , 2012-03-12 .. Холбоос

Манай оронд  0.1 км.кв-аас дээш талбайтай 3500 гаран байгаа ба нийт талбай нь 15640 км кв буюу манай орны нийт нутаг дэвсгэрийн 1 хувийг эзэлдэг байна.


 

Монгол орны нууруудын гарал үүслийн ангилал

Гарал үүсэл

Тайлбар

Тектоник хөдөлгөөнөөр үүссэн нуур

Тектоникийн хөдөлгөөний үед газрын гадарга шилжиж зөрөгт хотос буюу хотгор үүсдэг. Энэ нь голдуу гүнзгий, гонзгой хэлбэртэй, томоохон талбай эзлэн оршдог ба манай орны Хөвсгөл, Хяргас, Хар-Ус, Увс, Дархадын нуурууд энэ хэлбэрийн гарал үүсэлтэй.

Галт уулын гаралтай нуур

Галт уулын өрх тогоон дотор эсвэл голын ус галт...



Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль

23:31 , 2012-03-10 .. Бичигдсэн: Хууль дүрэм .. Холбоос

Бидний ардын эрхтэй хэмжээт цаазат улсыг тэргүүлж байсан богд Жавзандамба хутагт хаан олноо өргөгдсөний 14 дүгээр он 4 дүгээр сарын 17-ний өдөр нэгэнт таалал төгссөн учир мөнөөхөн 11-р онд олноор хувьсгал үүсгэн, гадаадын харгисуудаг харьяат орон нутгаас хөөн гаргаж, дотоодын эзэрхэг байдлыг устгаж нэгэнт зоригоо олон ард түмний ашиг тусад нийлүүлэхийн тулд, хувьсгалын ардын сонгон байгуулсан Засгийн Газраас:

НЭГ.  Богд хааны тамгыг Засгийн Газар шилжүүлэн залж хадгалах.

ХОЁР.  Харьяат улсад Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулж, да жунтан гэдэг Ерөнхий даргыг сонгохгүй, улсын бүх дээд эрхий...



Үндсэн хууль

23:26 , 2012-03-10 .. Бичигдсэн: Хууль дүрэм .. Холбоос
{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа