I hear and I forget , I see and I remember , I do and I understand

ТYЙМЭР

Урь унахтай зэрэг хөвчийн цас хайлж, ойн хөвд хатсан шилмvvс хагд өвсний vл мэдэгхэн vнэртэй уруйн шар ус хөндий тал руу садран бууж ирнэ. Их уснаа нийлэхийг тэмvvлсэн бяцхан горхи дов сондуул дундуур мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хvчээ хурааж нөгөө муу хаалтыг төдхөн зад цохиод дэвхрэн цовхрон одно. Хаврын шар усны өчvvхэн горхи урсах зvгтээ бол хэр баргийн саад боомтонд хаагдалгvй гол мөрөнд цутган ннйлнэ. Хvний амьдрал ч бас тийм бvлгээ.
Тээр жилийн хавар нэгэн vдэш Баадай Бархас зуухныхаа аманд бярдан бууны сум цутгаж суулаа. Өнгөрсөн өвөл хөвчид ан гөрөө хийж хэдэн зуун хэрэм, арваад шилvvс авлаж, хоршооноос хоргой торго базаан авч, холын сайн дарханд мөнгөн тоног захисан бөгөөд хавар хээрийн нохой хэдийг нудрах санаатай буу зэвсгээ зэхэж байгаа нь энэ. Эхнэр Намжилмаа нь бараг л хvнээс ялгаагvй хоол иддэг зургаан тайга нохойгоо тэжээж орон гаран байснаа,
Бархас аа! Тvймэр! Тvймэр гарч байна! гэж гаднаас хашгирав.
Хаана? Юун тvймэр?
Зvvн уулын оройгоор улаа бутарч байна.
Салхи хаанаас байна
Хойноос
Аа тэгвэл яах вэ гэж Бархас ажиггvй өгvvлэв. Намжилмаа хар хvнээсээ «ТЭГВЭЛ яах вЭ» ГЭДЭГ vгийг бишгvй сонсож «Бидэнд л хамаагvй бол яавал яаг» гэдэг ийм зантай хvнийг тvшиж явснаас хойш чимээгvй л өнгөрөөхөөс өөр аргагvй. Хэлмээр юмаа дотроо нууж яваа хvн байн байн санаа алдах болдог ажээ. Санаа алдахаар дотор нь багтарч байсан бөөн хар юм жаахан задарч тавигдах шиг болно. Хvнийг дандаа хардаж ажиж байдаг хvний дэргэд санаа алдана гэдэг бас явдалтай.
«Эм хvний оролцохгvй юм» ГЭДЭГ НЬ ОЛОН болохоор ингэж санаа алдаж явах тавилантай төрсөн юм шиг Намжилмаа одоо ч бас гvнээ сvvрс алдаж дуугvй боллоо. Зvvн уулын хяр дээр их тvймрийн туяа нэвт харваж нөжин улаан судал татсан хөглөгөр хар утаа эвхрэн зангирах нь галав ертөнцийн vзэгдээгvй том араатан vхлийн шарх олж, улаан цусан дундаа хөрвөөн тийчигнэж байх шиг. Идvvрээ долоож байсан ноход гаслан шарваганалдав. Намжилмаа тvймэр гарахыг бишгvй л vзсэн атлаа «Юу л болдог бол доо» гэж зvрх тvгшин бодлоо. Ганц өнөөдөр ч биш ер ямархан ч юмнаас айж тvгшин байвал ингэж бодох болжээ. Ийм болсноо ажиж мэдэх тусам ямар нэг муу юм зөгнөж байх шиг санагдана. Гэвч өөрт нь гvйцэд ойлгогдоогvй сэтгэлийн энэ тvгшvvр эртний байжээ.
Баадайн Бархас нас гуч гарсан мөртөө эхнэргvй байсан vед нутгийн дэл сул хvvхнvvд хаана хэдийд бууж мордсон хэнтэй юу гэж шалигласныг нь хvртэл сонин хачин болгож ярилцдаг байв. Нутгийн цуутай хархvvг дам дамаа шохоорхож хорвоо дэлхийн олдошгvй амьтан болгон ярилцах нь юм vзээгvй охидын эмнэг сониуч сэтгэлийг бас гижигдэнэ. Хувьсгалаас хойш хориодхон жил өнгөрч байсан тул баян хvн бардам омогтой, хол ойрын холбоо сvлбээгээрээ тvрээ барьдаг зан арилаагvй байсан даг. Баадай гэгч хэдэн зуун vхэртэй нутгийн ганц баян. Тэгээд Бархас хэт давлиун хэрцгий зантай санж. Тэр нутгийнхан догшин хэрцгий хvн болгоноос айж дальдарч суудаггvй байсан биз. Харин Бархасыг басамжлах юм уу илэрхий муу хэлэх хvн бараг vгvй. Тэр vед холбоо сvлбээтэй хорон санаатай хvнээс далдуур их л болгоомжиЛДОГ байж. Бархас нэг талаар айхтар хэрсvv ухаантай, юмны ая зvйг олдог авхаалж самбаатай хурц хурдан vг яриа, цог жавхлангаараа гэнэн цагаан хvмvvсийг бишрvvлж муу ч сайн ч юм бvхний тvрvvнд гарах дуртай хvн. Хувилгаан дvртэй цөөвөр чонын араншинтай тэр чонын араншингаа нуун дарж бусдад ажиг сэжиг огтхон ч авахуулахгvй явж нэг л цагт харанхуй булангаас харайн ирж багалзуурыг тас хазахад бэлэн байдаг билээ. Эцэг эхийн сургаал аваагvй тэнэг танхайчуул бороохой бариад дэвхэрч байхад тэрхvv чонын араншинтан ханцуй дотроо хутга бариад инээсээр ирэх жишээтэй. Бархас бол эр хvний ид хавыг нэг нь нөгөөгөө цусанд хутгасан хойно шалгаж болно гэж боддог байлаа гэхэд тvvнээс наахнуур яваагий нь ид хав гэж ойлгож байсан гэнэн охидын нэг нь Намжилмаа байжээ. Нас дөнгөж хорь хvрч хол ойр, золтой золгvй хадамд гарч байгаа vеийн охидод битvvхэн атаархах боловч угаас бvрэг ичимтгий тул эрд гарч айлын бэр болно гэдэг нэг их сонин хачин ч юм уу эсвэл аймаар сvрдмээр ч юм шиг бодогддог санж. Тийм байтал Баадайн Бархас тэднийхээр бууж мордох нь олширчээ. Намжилмаа ч нууцгай өрсөлдөөнд амархан автагддаг эмс охидын зангаар дотроо битvvхэн баярлана. Ганц охиныхоо төлөө бурханд залбиран суудаг аав эжий хоёр нь тэдний хэрэгт оролцсонгvй юу болохыг хvлээж суулаа. Гурван жилийн өмнө өвлийн тэр нэг шөнө Намжилмаагийн сэтгэлд vхтэл салахгvйгээр шингэжээ. Урд өдөр нь танил хархvv ирж энэ шөнө сар гарахтай зэрэг vхрийн хашааны ард гараад байгаарай. Бид хэдvvлээ ирнэ. Айж ичээд яах вэ. Yнэнийг хэлэхэд манай энд чам шиг азтай хvvхэн байсангvй гэжээ.
Намжилмаа ингэдэг л ёстой юм байхдаа гэж хэзээ нэг цагт зайлшгvй тохиолдох жамыг дагах дагахгvйгээ ч гэнэн багын алдаа, хожмын зовлон байх байхгvйг ч ухааралгvй хий балмагдан самгардсаар байтал шөнийн сарны цагаан туяа тооноор тусав. Байя гэхэд байж болохгvй, явъя гэхэд явж болохгvйн зовлонг зvvднээсээ бишдээ vзээгvй хөөрхий гэнэхэн амьтан дээл хувцсаа арайхийн өмсөж хамаг бие салганан чичирсээр болзсон газар нь хvрч ирэв. Yхрийн хашааны ард цан хvvрэг болсон морьд цас хяхтнуулан, сvvдэрт суугаа хэдэн хvний тамхины гал улалзан байв.
Намжилмааг хулгасаар хvрч ирэхэд Баадайн Бархас юу юугvй тэвэрч аваад баахан ичиж зовмоор энхрийлэн сахалтай хошуугаар vнсэн таалж гоё эмээлтэй жороо морь унуулаад сартай шөнийн мэлийсэн цагаан тал дундуур давхилдан одов. Замдаа нэг айлд буусан нь хэдэн танил хvvхнvvд засал хийж гэзгий нь хоёр салаа болгон эхнэр дээл өмсгөхөд тэссэнгvй эхэр татан уйлж гарахад хvvхнvvд «Хvний эхнэр болж байгаа хvн ингэдэггvй юм. Буруу харж уйлаад зөв харж инээгээрэй» гэж хадамд очоод яах ёстойг нь заан сургажээ. Намжилмаа ийнхvv Баадайн Бархасын эхнэр болж өвлийн тэр шөнө дэр нийлvvлэн жаргал зовлонгийн алийг мэдэхгvй гайхан хэвтсэн билээ. Намжилмаа гаслан шарваганалдах тайган нохдын идvvрт мах шөл нэмж хийгээд гэртээ ороход хар хvн зэс шанага дотор тугалга хайлж суув. Нэг удаа өөр хvнтэй хардаж «долоон нvхэнд чинь хайлсан тугалга цутгаж ална» гэж зvхэж байсан нь Намжилмаагийн санаанд гэнэт оров.
Аймаар их тvймэр гарч шvv яадаг билээ? гэхэд
Гардаггvй тvймэр гарч шатдаггvй ой шатаж байгаа биш дээ гэв.
Тvймэр унтраах гэж амьтан хvн зvдрэх байлгvй
Аа унтраадаг нь унтраана биз. Муусайн чоно дvрвэж талд гарна. Хэдийг нударч авъя байз гэхэд «дан л ална нударна» гэх юм гэж дотроо дургvйцэвч,
Өвгөөн ямар хоол хийх вэ гэхэд
Дуртайгаараа бантангаа л хийхгvй юу даа гээд эхнэр өөдөө хяламхийн харснаа,
Чи нэг л бvдvvрээд байх чинь. Таргалаад тэр vv
аль... гэхэд
Гурван жил зvгээр байсан юм чинь таргалаад бvдvvрээ биз гэж Намжилмаа уурсан өгvvлэхэд Бархас инээж,
Эм хvн ч таргалах муу биш дээ гэж шалиглав.
Маргааш өглөө нь болоход уул талыг тvймрийн хөх утаа битvv бvрхэж шатсан ой модны хиншvv хяр хамар цоргин байлаа. Хаврын хавсарганд гарсан хөвчийн тvймэр яах ийхийн зуургvй газар авч тал хөндийн хагданд бууж ирвэл нь хvн мал зугтааж зайлахаас өөр аргагvй. Бугын жимээс өөр нэвтрэх газаргvй гvн ой, нэг зуун жилийн хөвд хvлэр, давирхайндаа нэвчсэн мод ёроолын хур хагданд авалцан нэг өндрийн оройгоос нөгөө өндрийн оройг дөлөн улаан хэлээр долоож хадны хагийг хvртэл хуу хуйхална. Гал ихдэхээр салхи улам ширvvсэн нэг нуруунаас нөгөө нуруунд дамжуулан шатна. Хөвчийн зузаан хөвдөнд гарсан гал зуны бороонд л сая нэг унтардаг ажээ.
Бархас тvймрээс дvрвэсэн чоно намнаж хөндий талыг хэрэн хэсэн явахад бvстэй бvсгvй олон хvн тvймэр унтраахаар ундуй сундуй явцгааж байлаа. Гэтэл хаврын хар салхинд хөөгдсөн тvймэр тэр шөнөдөө сvйд хийж хэдэн айлын гэр бараа, хашаа хороо, хонь. малыг хар нvvрс болгожээ. Хоёр гурван хоногийн дотор хавь орчмын хэдэн их уул тvймэрт автагдав. Сумын захиргаанаас бvх багт зар тарж өрх тутмаас нэг хvн хагас сарын хоол хvнстэйгээр дайчлан мордууллаа.
Бархас багийн даргын тушаалыг нэг их ойшоосонгvй «Тvймэр гарсан биш хэдэн чоно алаад байна. Чоно гэдэг чинь хазах шvдтэй залгих хоолойтой тvймрээс илvv дайсан» гэж сурталдав. Багийн дарга Намжилмаатай гадаа уулзаад, «өвгөд настан хvртэл явж байхад та хоёр ингээд хоцрох нь уу? Намжилмаа чи ёстой гvзээнд наалдсан дэлvv болоо шив дээ» гэж гамгvй хэлээд морджээ. Намжилмаа нулимсаа арайхийн барьж гэртээ ороод,
Чамайг явахгvй юм бол би явж болохгvй юм уу? гэхэд
Хээр гарч харцуулын өвөрт унтах дуртай эмс явдаг байх. Чи явна гээд байвал явахгvй юу даа гэж дамшиглав.
Маргаан зөрөөн дээр хар муйхар зангаа vзvvлж бах ханадаг Бархас зургаан тайган нохойгоо дагуулаад чоно намнахаар арилж өглөө. Намжилмаа хvн зонд нvдлvvлж хараал идэж явахад хvрлээ гэж гомдовч ийм догшин дориун хvнд элэг бариулсаар одоо болсон хойно яах ёстойгоо vл мэднэ. Бодоод байвал Бархасын эхнэр болоод жаргал эдэлсэн юм огт vгvй, харин ч vеийнхээ хvvхнvvдээс хоцорч хохирсон нь илэрхий. Ер нь ч эмэгтэйчvvдийн байдал их өөр болж бичиг vсэг суралцах алс газар сургууль соёлд явахаас аваад төр улсын хэрэгт оролцох болсон нь бахдалтай. Наад зах нь нутгийн залуу хvvхнvvд багийн улаан гэрт цугларч «зээ хөө соёл эрдэнийн соёмбо vсэг солонгорсон сvртэй чиг улаан туг намилзанхан манданаа хө хө» гэж дуулцгаах нь хvртэл эрийн боол гэрийн зарц биш гэдгээ ойлгосон бvсгvйчvvдийн шинэ соёлын тэмдэг. Гэтэл Намжилмаа энэ бvхэнд оролцох завшаангvй. Баг, сумын наадам юм уу найранд хоргой торго өмсөж, алт сувд зvvж, наймангийн баавартай эмээл тохож явахаас өөр цэнгэлгvй. Сvv цагаа болсон урд хормойгоо шавхай дээгvvр чирч ,гучаад vнээ ганцаараа саагаад өглөөнөөс vдэш хvртэл архи нэрэн, ааруул ээзгий хийж, арц утаж бэлдэх, гутал хувцас оёх зэрэг гэрийн ажил хийх би барлаг зарцаас ялгаагvй. Энэ бvхнийг бодож өөрийн байдлыг бусдынхтай жишиж vзэхэд хамгийн золгvй, эрх мэдэлгvй амьтан болж хувирна. Намжилмаа энэ тухай бодон бодсоор анх удаа зориглон яавал яаг гэж шийдээд жаал зугаа хоол хvнс төхөөрөн мордож тvймрийн хөх утаан дунд бvрэлзэн байгаа алсын уулсын зvг явлаа.
Мөнх, Намжилмаа хоёр тvvдэг галын дэргэд эмээлээ дэрлээд хэвтэж байлаа. Нэг гал болж буусан бусад хvмvvс цөм ундуй сундуй унтацгаажээ. Эд нар нэг их модтой ард гарсан тvймэр дарах гэж хоёр хоног хоол нойргvй vзэлцсэн боловч хяр давуулж алдаад морь биеэ амраахаас өөр аргагvй болсон нь энэ. Ядарч туйлдсан хvмvvсийн хурхирах, салхинд мод хавиралдах, морьд өвс зулгаан тургилах, тvvдгийн цучил пис пис хийх чимээ сонсдоно. Намжилмаа Мөнхийн ясархаг туранхай гарыг хөхөн дээрээ барьж хэвтэхдээ зvрхнийхээ булиглан цохилохыг мэдvvлж хvн болсоор vзээгvй ийм тvгшvvртэй атлаа баясгалант шөнө тvймрийн утаа vнэртсэн хээрийн салхинд жаргал цэнгэлийн дээдийг амсан байх шиг санагдана.
Мөнхөө чиний нойр хvрэхгvй байна уу?
Yгvй
Бархас биднийг лав дуулсан байх даа. Хvрээд ирвэл яанаа?
Одоо яая гэхэв. Yнэнээ л хэлэхээс !
Яаж ч мэдэх хvн шvv.
Яав гэж дээ. Хvнийг айлгаж дарлаж сурсан хvнээс айгаад байх тусам гаардаг юм. Ер нь хvн хvнээсээ айж, зовохгvй зовлонгоо эдэлж явдаг цаг өнгөрсөн юм биш vv.
Хvvхний зvрх бумбагар дулаахан мээмэн дороос нудран булиглахыг мэдэрч хэвтэхэд «энэ ижилгvй сайхан амьтантай заяагаа холбохын төлөө нэгийгээ vзээд vхсэн ч яах вэ» гэж бодогдоно. Ойрхон идшилж байсан морьд ямар нэг юмнаас vргэж хухиралдав. «Хvн ирэв биш vv» гэж бодогдон Намжилмаагийн хамаг бие зарсхийв. Гэвч дахин анир чимээ гарсангvй. Мөнх хvvхнийг ямар ч аюул ослоос хамгаалж болмоор тайван байна. Ийм эрэмгий хатуувтар зан суусан нь хэзээнийх билээ дээ. Дөрвөн жилийн өмнө цэрэгт дайчлагдан Байшинтын хороонд очин цэргийн хатуу дvрэм журамд нухлагдан олон газраас ирсэн янз янзын хvмvvсийг vзэж хvний ааш араншин цаг төрийн аясыг дагаж хувирдгийг ойлгож хуурай хичнээн хатуу боловч өөрөөсөө хатуу төмрийг дийлдэггvй юм гэж бодох болжээ. Нэгэн vvрний шоргоолж хvртэл бие биенээ барьж иддэгийг гайхаж явсан гэнэн залуу нас өнгөрч ухаан суугаад ирэхээр хожмын амьдрал алсын зорилго гэдэг ертөнц шиг том юм тулгардаг нь хууль.
Юун боловч цэргийн хугацаа дуусахыг хvлээн байтал өнгөрсөн цагаан сарын эхээр бам өвчин тусаж эмнэлэгт хэвтэж байхад аав нь очиж хэдэн сарын чөлөө гуйж аваад гарсан билээ. Өвс дэвссэн тэргэн дээр чоно даханд манцуйлуулж, хавагнан уйтарсан хоолойгоо хяхтнуулан, нийлэх шахсан зовхиныхоо завсраар зурвасхан хөх тэнгэрийг харж явахдаа хөдөө хээр vхэж хөөрхий муу аавыгаа тамлахгvй юмсан гэхээс биш, ингэж уулын хярд гараад ийм хярвас vнэртсэн шөнө, ийм уяхан зvрх ний лугшилтыг мэдэрч хэвтэх юм гэж ухаан зvvдэндээ оруулсангvй. Хамаг бие нь хавагнан нөжирч vхсэн амьдын хооронд болсон хvvдээ аав эжий хоёр нь модны шилмvvс, нохойн хошуу хандлан уулгасаар хөл дээр нь босгожээ. Тийм байтал энэ тvймэр гарав. Тvймэрт явмаар санагдаад сууж болсонгvй. Аав эжий хоёр нь гvйцэд тэгшрээгvй биеэ ална гэж хоригловч хэвтсээр байгаад бохир хөшсөн vе мөчөө тэнийлгэж хээрийн салхинд олны дуулианд явж хийморио сэргээе гэсээр байгаад гарсан хэрэг.
«Би ч ёстой заяаныхаа дуудлагаар гарч ирсэн дээ» гэж бодоод
Намжилмаа чи Бархас хvрээд ирвэл харих уу? гэж асуув.
Харин ээ. Харь л гэх байх даа.
Аль болох сайнаар нь болгохыг бодъё
Гэртээ харьснаас ингээд л ууланд явж баймаар санагдах юм.
Тэгвэл хоёулаа vvрээр яваад өгье
Харин ээ. Энэ хvн амьтан юу гэх бол оо?
Намжилмаа минь чи ёс алдахаас айж байна. Хар хvнээ хаяад хээр хөдөөгvvр өөр хvнтэй нийлээд явчих гэдэг бузар явдал гэх хvн мундахгvй биз. Эм хvний ёс гэж хориглох цээрлэх юм чухам юу эс байлаа даа.
Алдахгvй гэсээр хичнээн олон бvсгvйчvvд зовлон эдэлсэн гэхэв. Хvний л ёс гэж байхаас биш эр хvн тэгэх ёстой, эм хvн тэгэх ёстой гэж ялгаад байх юм vгvй болжээ.
Хvний хэл амнаас л айх юм гээд Намжилмаа санаа алдав. Ингээд хоёул нэг хэсэг дуугvй хэвтэцгээлээ. Мөнх нvдээ аньж хагас дутуу зvvрмэглэв.
Мөнхөө! Мөнхөө! Галуу ганганаад байна.
Аа галуу гээд Мөнх дорхноо сэргэв. Тvймрийн утаа хахсан шөнийн тэнгэрт галуу ганганалдах нь бvдэгхэн сонсогдоно.
Намжилмаа удахгvй vvр цайх нь. Би морьдоо эмээллэх vv? гэхэд vvр шөнөөр нэг тийшээ яаран нисэх галуун дууг сонсоод тэдэн шиг ингээд л арилж өгөх юмсан» гэж бодож хэвтсэн Намжилмаа
Бархас бидний хойноос нэхэж очих байх даа гэжээ... . Мөнх, Намжилмаа хоёр хяр дамжсаар хоноглосон газраас нэлээд холдсон хойно уулын оройд нар тусав. Нар тусангуут шөнийн чийгт нам газар огшсон утаа алгуурхан хөөрч эхлэв. Мөнх, Намжилмаа хоёр зэлvvд буйд
уулын хярд өглөөний улаан нартай гурвуул чөлөө жаргалтай явна гэхээс өөр юм тэрхэн зуур бодохгvй болсон байлаа. Ингээд чухам яах ёстойгоо, хvн амьтан муучлан хэлэлцвэл биесээ яаж зөвтгөхөө, эх эцэгтээ юу гэж хэлэхээ ч мэдэхгvй, зуугаад алхмын зайтай байгаа ширэнгэ дотор чулуун зvрхтэй аймшигт эр хилэнгийн цус гvйсэн нvдээр харж, гөрөөсний цох алдалгvй онодог мэргэн буучийн чадлаар шившсэн сумаа vсэргэхээр зэхэж азарган цагаан шvдээ хавиран отож байж болох юм гэдгийг ч мартжээ. . .
Өглөөний улаан нар «би л энэ дэлхийг гийгvvлж байвал та хоёрт өөр юу ч хэрэггvй» гэж хэллээ гэхэд «Нар минь нар минь та л байвал бид хоёрт юу ч хэрэггvй гэж хэлэхээр байлаа. Намжилмаа харанхуй хар нvхэн дотроос ийм өндөр газарт, энэ нарны гэрэлд гаргаж авчирсан буянт хvн нь чамархайныхаа судас гvрийлгэж хянган хамрынхаа самсааг vл мэдэг сарталзуулан их л эмгэг зовуурьтайгаар амьсгаадах боловч нvдний нь харц хачин сэргэлэн, инээх ярих нь цовоо цолгионд дотор бие солонгорон туяарах мэт болж янаг ялдам аашаараа баясуулан хайрлаж явлаа. Ажлын муу хувцас омголтож шалбарсан уруул, утааны vнэртэй vс гэзэг аль бvхнээсээ санаа зоволтгvй янаг дурлалын охинд согтууран мэлмэрч явлаа. Мөнх Намжилмааг хайрын дөлгөөн харцаар ширтэж
Чи минь ямар сайхан нvдтэй юм бэ? гэж гайхах бахархах зэрэгцэн өгvvлэв.
Тийм гэж vv? Жаргалдаа болоод л юу юм гэхээс биш юу нь сайхан аж даа.
Би чинийхээ нvдийг ийм сайхан болгох жаргал авчирсан бол ч бурхан болжээ.
Тиймээ Мөнхөө минь. Чи миний бурхан...
Нар дээшлэх тусам утаа шингэрэн хөөрсөөр эдний явж байгаа уулан дээрээс тvймрийн цурманд шинэ ногоо соёолсон цэл ногоон хөндий харагдав.
Хараач! Ямар сайхан ногоо ургаа вэ? гэж Намжилмаа хvvхэд адил баясан өгvvлэхэд Мөнх тэр жаргалант ногоон хөндийг харж,
Галд хуйхлагдсан газраас хог өвсгvй шинэхэн ургамал ургадаг нь сайхан юм даа гэж бодлогошрон хэлжээ.
Бархас vvрээр нутгийнхныхаа буудалласан газар хvрч ирэв. Уур хилэнгээ багтааж ядан, зvс царай хvн харахын аргагvй болжээ. Нэр төр, аж амьдрал бvх юмаа доромжлуулан дэвсvvлсэн гэж бодоход галзуурмаар байв. Бусдад муугаа vзvvлж зориг золбоо шантарсан юм уу бачимдан балмагдсан янз яасан ч vзvvлэхгvй, хэрэв тэгвэл адгийн муу юмнуудын элэг доог болж эр чадал эрх ямбаа алдана. Харин завхай зайдан, чивэлт муу эмийг өт хорхойн чинээ бодолгvй хаяж орхих чадалтайгаа харуулна. Гэтэл Баадайн Бархас эхнэртээ хаягджээ гэж хотлоороо шуугилдах болно гэхээс ой тайга цууриатан хашгирч хараан зvхмээр. Юунаас ч буцаж няцахгvй хvн болохоо vзvvлж хор өшөөгөө авахаас өөр замгvй.
Энэ насанд vзэгдээгvй муухайгаар доромжилж гутаасан бузар булай амьтныг ой ширэнгэд отож байгаад цусаар будаж орхиё. Наана нь л муугаа vзvvлж болохгvй гэж шvдээ зуусаар ирлээ. Хvрч ирэхэд нь нутгийн хэдэн харцуул мордохоор зэхэж байлаа.
За өвгөд минь. Тvймэр сайн унтрааж байна уу! гэж аль болох хэнэггvй асуусанд,
Чамгvйгээр ч унтраахгvй тvймэр байнаа гэж нэг нь ёжлон егvvлэв. Бархас биеэ арай ядан барьж,
Манай эхнэр унтраалцаж яваагаас хойш би яах вэ. Энэ араар чоно харж явснаа амар мэндий нь мэдэх санаатай ирлээ гэхэд
Амар мэнд яваа санаа зоволтгvй гэв. Нөгөө нэг нь
Энэ шөнө бидэнтэй хамт л буусан юмсан.Өөр газар очиж тvймэр унтраахаар явсан юм болов уу даа гээд дооглосон маягтай инээлдэв. Бархас эднийг ингэнэ гэж ер санасангvй. Урьд нь ингэж шоолох байтугай vг зөрөхөөсөө төвөгшөөдөг байсан улс юу болсныг бvv мэд. Хvний эрхэнд орсон номхон дорой бvсгvйн санаанд оршгvй шийдэмгий явдал эдний санаа бодлыг өөрчилсөн гэдгийг Бархас тэрхэн зуур ойлгосонгvй. Арслангийн дvрээр айлган сvрдvvлж явдаг хvн, цаг ирэхэд ганцаардан дарагдаж бачимдан цухалдсаар багтран ойчдогийг мэдсэнгvй.
Бархас «эд нар цөмөөрөө хуйвалдсан байна шvv. Та нарыг дарж номхотгох арга олноо гайгvй» гэж дотроо зvхэн зvхсээр мордож чухам хаашаа явах, яахыгаа ухааралгvй зугтаах мэт уулнаас давхин буув. Бэлд ороод шатсан газраар явж байтал хойноос нь тав зургаан залуучууд гvйцэж ирээд нэг нь
Бархас чи хаачих нь вэ? Биднээс юунд зугтаав? гэхэд морио огцом татаж,
Та нар яах гээв? Чоно агнаж явна гэж хэлээгvй юv гэж тэсвэр нэгэнт алдан хашгирлаа.
Бархас аа чи наадах буугаа бидэнд өгөхгvй юу? гэхэд
Та нар яах гээд байна. Намайг алуурчин дээрэмчин гээ юv гэхэд,
Чи ч уурын мунхгаар хvн алж мэдэх хvн шvv дээ. Мөнх, Намжилмаа хоёр салахаасаа өнгөрсөн. Наадах буугаа орхиод юу болсныг жаахан бод. Тэгээд гэртээ харь. Чиний чоно хөөж зугаацаж явахад бид тvймэр унтраах гэж ядарч зvдэрч явна. Гай тарилгvй явж vз. Ертөнц уужим хойно чамд тохирох хань олдох юм байгаа биз гэх зэргээр тал талаас нь тулган шаардаж гарлаа.
Бархас уурласандаа vг хэлгvй муухай орилоод морио толгой тvрvvгvй нvдэж ой руу давхив. Битvv ой ширэнгэ дvндуур зvг чиггvй нэвтрэн цагаан газар гарч ирээд тэртээ талын уулнаас бууж яваа хоёр морьтонг харангуутаа Мөнх ,Намжилмаа хоёр мөн болохыг таньж ойн захын боролжинд орж нуугдав. Уулнаас нам руу бууж яваа Мөнх, Намжилмаа хоёр ажиг сэжиг авсангvй. Бархас морио модонд оруулж уяад буугаа сумлаж боролжин дунд отон хvлээв. Хуучин балархай зам эндээс гучаадхан алхмын зайтай ажээ. Одоо Бархасын толгойд ЮУ ч орж ирэхгvй дvнсгэр хоосон болсон байлаа. Мөнх Намжилмаа хоёр замд орж яаралгvй галгиулсаар ойртон ирлээ. Намжилмаа цовоо ЦОЙЛГОН дуугаар ой мод цууриатуулж баясан инээхэд Бархас «аа муухай эм инээж явна уу чи» гэж зvхээд шvдээ тас зуун буугаа мөрлөж зэхэв. Мөчийн дараа цус асгаруулан унаж болохоо мэдэхгvй дурлалт хоёрын баясал жаргалын царай илхэн харагдах боллоо. Бархас эхнэрийнхээ хөхний хооронд шагайж, чичрэхгvй гараар гох дарахад бэлэн болжээ. Гэтэл Мөнхийн туранхай гар Намжилмаагийн хөхийг илбэж байлаа. Намжилмаа Мөнхийн мөрийг тvшиж нар өөд харан нvдээ аниад таашаан эрхэлж байна. Намжилмаа гайхалтай өөр болчихжээ. Урд vзэгдээгvй янаг ялдамхан аальтай уян налархай биетэй эрх танхил, цог жавхлантай болжээ.
Амьдрал, дурлал, тэнгэр, нар, ой мод, өвс ногоо цөмийг чимэглэн баясуулах чадалтай бумбагар цагаан мээмийг нь цусаар будсан хvн хvн биш араатан. Энэ гоо сайхан мээмэнд хvрэх байтугай харах эрх байхгvй болсон Бархасын бууны онгорхой хар ам салгалсаар доошлов.Намжилмаа амьдрал, дурлал, ой мод, өвс ногоо, жигvvртэн, шувуу цох хорхой цөмийг баясуулан инээлээ.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа



:-)
 
xaax