I hear and I forget , I see and I remember , I do and I understand

Өвгөн шувуу

Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нvгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хvн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайхан өдөр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг vvдээр харах төдий болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бvхий л газар дэлхийг бас харж болно. Насаараа хөндлөн гулд давхисан тал нутаг, vзэж өнгөрvvлсэн амьдрал нь vvрд нvдээ анихаас нааш яаж балран арилах билээ. Өглөө болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгvй» юу гэж горьдох боловч өдөр хоног өнгөрсөөр л байна. Хvн гэдэг мөн ч бөх голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч өгөхгvй нь гайхалтай. Өвчин ойндоо хvрлээ. Жав гуай өнгөрсөн хаврын цагаан хагднаар хадан гэртээ харина гэж бодож байсан боловч бvтсэнгvй. «Би ер нь долоон голтой амьтан юмаа» гэж хvнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч vхэхээс нэг их айхгvй хvн байж. Yvнийгээ ойлгохдоо санаа амарсан бөгөөд элдэв зовлон гаслан болж гиншигнэлгvй зоригтой тайвнаар vхлээ хvлээж байна. Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хvртэл намдаад явчихна. «Ийм сайхан өдөр байтал vvдээ битvvлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ уур хvрмээр аядсанаа «Жав чи бvv бухимдаад бай» гэж өөртөө тушаав. Тэгээд өвчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун vнэрийг дарах гэж хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу янцгаахад өөрийн эрхгvй сvvрс алдав. Хөгшнийх vнээ сааж байгааг сонсоод гар хуруу нь цуцдаг болж дээ гэж өрөвдөнө. Эхлээд vнээний хөхийг жигд шувтран шаагитал сааж байснаа төдхөн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг хэсэг амарна. «Хөөрхий ээ. Хvvгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх болох нь» гэж Жав гуай бодов. Хvvгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгvй гэдгийг мэдсэнээс хойш хөгшнөө зовоолгvй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ. Санаагаараа ч гэсэн vхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Өвчин нь нэгэнт газар авч нөгөө утсан чинээн улаан гол л аргагvй нэг цохиж байгаа нь илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх өдрөө хvлээнэ гэдэг өнгөрснөө бодож хэвт гэсэн vг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан учир утга л тvvнд байна. Бусдаар бол хvний тооноос аль хэдийн өөрийгөө хасжээ. Бие vхэхээс урьтаж ухаан vхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж өөртөө тушааж болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг чухам юу болохыг мэдэхгvй байлаа.
Өнөө өглөө өвдөх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа дэвтээгээд арцны сайхан vнэр vнэртэж хөшиж чилсэн биеэ аргацааж хөдөлгөөд автал vргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь хөнгөрчих шиг болов. Зvрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин дуулдтал лvг лvг цохиж байна. Жав гуай vvдний баруун хатавчинд өлгөсөн хазаар ногт хураалттай бараан дээр гөлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хөгшин нь тvvнийг ер хөдөлгөдөггvй билээ. Зуухан дээр загсаасан өрөм нарны туяа шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хөгшний бадраасан зул гал дохиуртай хар цэцэг мэт бадамлан бөхөж байна.
Цаад зун сvмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай гэрийн мод сайн. Хvv халагдаж ирээд бvрээсийг нь шинэчлэнэ биз.» Зvvн хаяанд хөгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол тавьсан нvvртэй хуучин цагийн намхан авдар байна. «Тvvнийг сэргээгээд будчихдаг байж дээ. Хөгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин авдарнаас бусад юм цөм ёсоороо, бөхөж байгаа зул хvртэл ёсоороо бөхөж байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш vv дээ. Хичнээн болтол өөрийгөө ч хvнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.
Хөгшин нь vнээгээ саагаад орж ирэхэд айлын хvvхдийг давхиулаад нутгийн өвгөцvvлийг ирээч гэж хэлvvлэв. Аргагvй цаг нь тулаад амин дээрээ байлгахыг бодож дээ гэж Жав гуайн vеийн гурван өвгөн яаран ирлээ. Урьд газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж уулзана даа гэж зvрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч vхэх гэж байгаа хvний амнаас гарамгvй хөгжилтэй наргиантай юм ярьж угтлаа. Хvрэн торгон дээл өмсөж, дөчин таван оны чөлөөлөх дайнд тvр цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зvvчихээд өндөр дэр тvшжээ. Жав гуайн багын тvнш бөгөөд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол гэзэгтэй явсан хvдэр хар өвгөн, нутгийн их хvндтэй хvн, ОЛОН жил Жав гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон нарийхан дуутай өвгөн vхэлд тулсан нөхрийгөө ингэж наргиж наадаж байх юм гэж санасангvй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд хальтармаар болсон гэж сонсоод аргагvй зvрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг голын, нэг vеийн өвгөцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор уван цуван цөөрсөөр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж тасраад талийчихна гэдэг амьдрал өм цөм vсэрнэ гэсэн vг. Жав гуай vлдэх хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сvvлхэн шигээр ирээд нvд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай тvvнийг шоолж гэзэгт маань улам л өнгө ороод байна. Залуу эхнэр авах гэж байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр авсан юм шvv дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хөглөж явснаа санаж байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд хонгоо уруулчихсанаа, мөн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хөтлөөд ирэх чадал байхгvй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу хvvхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа өвөртлөн «Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шvv» гээд гэрээр дvvрэн инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин найр наадамд ирсэн юм шиг хөгжөөнтэй болдог байна. Жав гуай тэдэнд,
Муу Дэвхэргийн (өөрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагvй гvйцэж байна. Та нарыгаа нэг хараад vхье гэж шийдлээ. Yхэхийн өмнө нэг сайн наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгvй мөнх хорвоо дээр төрсөн бол одоо яая гэхэв. Алив vеэлээ чи хамраа харж уруу царайлж суулгvй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос хөвvvлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд vдэж байна гэж бодоод л ууцгаа! Заавал хөдөөлvvлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв. Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нvд нь гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хvртэл цус туяарав. Yхэлгvй мөнх хорвоо дээр төрөөгvйгээ сайн мэдэх тэр хэд тvншийнхээ vгийг аргагvй дагаж архи айраг ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба тулгарч гэзэгт хөөрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ vзvvллээ. Хөө тортог болсон сөөнгө дуутай морин хуурыг хөглөж амьсгаа тасалданги боловч сvрхий эршvvд баргил хоолойгоор,

Зэ жигvvртэй төрсөн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хvчээр болдог бус уу

гэж дуулахад Жав гуайн хөгшин эрэгнэгийнхээ хажууд нулимсаа арчин буруу харж суув.
«Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Өвгөн шувуу буцнаа гэж...» гээд Жав гуай шvvрс алдсанаа тvрхэн зуурын гунигаа хөөн зайлуулж «Боргоцой. чи тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан цаг зvvж, нvдэндээ сvvдэр шил зvvчихсэн дэгжин шовгор өвгөн ярихаасаа тvрvvн хээг хээг инээгээд,
Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширvvнийг хэлэх vv. Дайны урьд жил шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гvйцээх гээд л бид хоёр өдөр шөнөгvй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгvй. Нэг өдөр доод Хvрэмт орж явсан чинь зам дээр морио барьсан хvн хэвтэж байна. Хvрээд очтол мань хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бөх унтжээ. Тэгэхээр нь шогломоор санагдаад морийг нь хөтлөөд алга болж өглөө. Мөн ч дvрсгvй байж дээ. Мань хvн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас өртөө шахам хөлөө холготол мацаж айлд хvрсэн байсан. Сvvлд тэгж явгаруулснаа хэлээд алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч тэссэнгvй шvлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав.
Чи битгий хvн уруу татаад бай! Уйлж байгаа нь хvртэл енгэнээд яг шумуул шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц,
Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хvн. Yлдэх биднийгээ ч зөөлөн дорой улс гэж мэдэхгvй гээд гарч явахыг завдсанд,
Yеэл минь! Би чинийхээ уян зөөлөн сэтгэлтэйг мэдэлгvй яах вэ. Тоглосон юм. Чи адуу хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв...
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хvмvvс Жав гуайг ширдэг дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертөнц зуныхаа нэг сайхан өдрөөр тvvнийг vдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын vнэр анхилмал зөөлөн бөгөөд бvлээн сэвшээ vхлийн өмнө зоригтой тайван бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хөх ногоон гvвээ толгод униар дунд замхран vзэгдэх нь уужим боловч хvний насан хязгаартай ямархан жамтай ертөнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гvвээ толгодоо сvvлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж авчирсан адуу уургилан бөөгнөрч аагаа багтааж ядсан унага даага тангаралдан чарлалдах бөгөөд харин НЭГ хөгшин буурал сvргээс зайд уу зvvрмэглэн байна. Жав гуай тvvнийг харж омголтсон зийвгэр уруулаа муруйлган инээв.
Тэр буурлыг хараач? Мөн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад гологдож vрээ шvдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хөөрхий. Гэхдээ надаас л тvрvvлсэнгvй дээ гэв. Чингээд хэдэн мөч өнгөрөхөд нар салхинд цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нvд нь ЖИГТЭЙХЭН хурцаар гялалзав.
Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд өгч,
Чи залуу эхнэр авах санаатайгаараа vvнийг ав! Оонын хvзvvгээр хийсэн сайн хуйв шvv. Чадлаа vзvvлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг тvншдээ сийлбэр нь балартлаа элэгдэж мөлийсөн жижиг гартаам хөөргөө «Ганган хvнд гархи нэмэр» гэж өгөв. Чингээд сvvлийн vгээ хэлсэн нь,
Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж болмооргvй ертөнц боловч Гэзэгтийн дуулдаг өвгөн шувуу буцах цаг болжээ. Жаран хэдэн жил дэлхийн тоос хөдөлгөж их юм vзлээ. Гомдол алга. Сайн ханьтай, голомт залгах хvvтэй, сайхан нөхөдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван хойт энгэртээ гарах улс шvv дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам тасрахаар биш! Та нар минь тэгээд vр ач өнөр өтгөн жарган дэгжиж яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль!
Жав гуай vvр шөнө хагацахын алдад насан өөд болжээ.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа



:-)
 
xaax