I hear and I forget , I see and I remember , I do and I understand

ХУЛАН ЦАМБА ХОЁР

ХУЛАН ЦАМБА ХОЁР

Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгvй бөгөөд яаралгvй хvн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсvvчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувир...



Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн

Говийн залуу эр Бат, 18 настай эхнэр Солийг орхиж цэргийн албанд мордох болов. Бат мордохдоо эхнэр Сольд хэлсэн нь:
- Одоо салаад явахад хэнд маань ч хэцүү байна. Гэвч хэдхэн жил цэргийн алба хаагаад буцаж ирнэ. Хоёр гурван жилийн хугацаа ч юу байх вэ дээ. Чи гэрээ цагаан болгоод, малаа олон болгож сайн сууж байгаарай гээд толгойг нь илэхэд Соль нулимсаа арайхан тогтоож хэлсэн нь:
- Чи мэнд сайн яваад ирээрэй. Би чиний хэлсэн ёсоор гэрээ цагаан болгож, малаа олон болгоод байя гээд дуугаа бүр намуухан болгож,
- Бас үрээ том болгоод байя гэж нэмж хэлэв. Бат "үр" гэдэг үгийг сонсож
- Юун үр? ...


Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн

Зуны халуунд Говь-Алтайн сүрлэг хяраар цагаан цас бууралтаж бууралтаж байна. Ар талаар нь ургасан бага сага тахир яргайнаас өөр ой мод, өвс ургамал бараггүй баргар их хадан оргил тэнгэрийг хатган үргэлжлээд, завсраар нь хадан хавцал бүрэлзэж байна. Сэрвийсэн сэхийсэн өндөр оргилуудыг ажиглахад үр ач нартаа уурлаж загинах занчихыг завдаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвээдэж, царай барайх юм. Газрын сүрлэгээс гадна, замйн бэрх нь даан чхэцүү юм. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй, юмаа малын нуруунд ачиж нүүдэг ...


ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ

Ойн цагдаа намайг vvр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бvртэлзэж, нойрмог нvдээ нухлаад,
Хvv минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув.
Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хvн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битvv байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.
Энэ хvн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хvнтэй нийцдэггvй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд...



ТYЙМЭР

Урь унахтай зэрэг хөвчийн цас хайлж, ойн хөвд хатсан шилмvvс хагд өвсний vл мэдэгхэн vнэртэй уруйн шар ус хөндий тал руу садран бууж ирнэ. Их уснаа нийлэхийг тэмvvлсэн бяцхан горхи дов сондуул дундуур мурилзан жирэлзэн урсах замдаа бархаглан бөөгнөрсөн хог өвсөнд хаагдах боловч хvчээ хурааж нөгөө муу хаалтыг төдхөн зад цохиод дэвхрэн цовхрон одно. Хаврын шар усны өчvvхэн горхи урсах зvгтээ бол хэр баргийн саад боомтонд хаагдалгvй гол мөрөнд цутган ннйлнэ. Хvний амьдрал ч бас тийм бvлгээ.
Тээр жилийн хавар нэгэн vдэш Баадай Бархас зуухныхаа аманд бярдан бууны сум цутгаж суулаа. Өнгөрсөн өвөл...



ИХЭР ТОЛГОДЫН ДУНД

Хаврын эхний нэгэн цэлмэг өдөр нэгэн идэр эр Хэрлэнгийн хөндийд ганцаараа явж байлаа. Өвөр хоорондоо ихэр юм шиг ижилхэн бөгөөд намхан намхан ухаа гүвээнүүд үргэлжилсэн энэ их талд нэл яргуй цэнхэртэн дэлгэрч, дээр тэнгэр ч цэнхэр, доор газар ч цэв цэнхэр ажээ. Уламбаяр хүн болсоор ийнхүү газар тэнгэр ялгарахгүй болтол яргуй дэлгэрэхийг үзсэнгүй. Тэрбээр тохой нь цоорч, хөвөн нь цухайсан хүрэм, зузаан гэгчийн зан тавьсан бахиал гутлаа суран бүсээр боож сугавчлаад хөл нүцгэн шогшиж явна. Нэг хэсэг гүйж амьсгаадахдаа мөнөөхөн зай завсаргүй цэнхэртэх яргуй дээр унаж тэнгэр ширтэн хэвтэхэд хумсы...



НАРАН ТОГОРУУ

Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд мөргө гэхээ...



САРНЫ СОНАТ

Би нэг захидал авлаа. Тэр захидалд: < Олон жилийн өмнө таныг залуухан эмч байхад би сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм. Гашуудалт тэр жилүүдийн явдлыг дурссан минь танд хачин санагдаж магадгүй. Гэвч би танаас нэг зүйлийг гуйхаар шийдлээ. Би багаасаа уран зохиол уншдаг, зохиолчийн дүрслэн бичих чадалд итгэдэг учир таныг тус болох болов уу гэж горьдоно. Хэн нэгний дуртгалыг сэргээж өгөх мэтийн юм хийж суух зав танд үгүйг сайн мэдэж байвч мийний дурсах гэсэн тэр хүн намайг аврах гэж яаж хичээж байсныг танаас өөр мэдэх хүн үгүй учир энэ захидлыг бичлээ. Эмч та нарын ачаар л би дахиад х...



МАЛЫН ХӨЛИЙН ТООС

Найман сар дундаа орж ногооны vзvvр vл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрvvхэн vлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бvрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бvсгvй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цага...



Өвгөн шувуу

Жав гуай, нар ханын толгойд тусаж байхад нvдээ нээлээ. Зовхи нь хөх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мөгөөрс нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ. Царайны нь өнгө энэ нvгэлт ертөнцөд амьдрах өдөр тоотой хvн гэдгийг илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хөлөөс уясан татуурганаас чангааж байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа зуны сайх...



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа