I hear and I forget , I see and I remember , I do and I understand

ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ

Ойн цагдаа намайг vvр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан өвдөж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бvртэлзэж, нойрмог нvдээ нухлаад,
Хvv минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув.
Ойн цагдаатай хоёул гөрөөс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хvн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битvv байхад ойн цагдаа бид хоёр хөвчид гарахаар явлаа.
Энэ хvн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хvнтэй нийцдэггvй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.
Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хөвчийн гvнд хэрэн хэсэн явах бөгөөд идэр гурван есийн хvйтэн шөнө, битvv ойн дунд гулгуун хэмээх их тvvдэг асаагаад, бор гөрөөсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий нь залгилж, хөвчийн хvрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сvсэг ихтэй чавганц нар тvvнийг «хар махгалын ХУВилгаан гэж цуурхдаг билээ.
Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрvvлэхээр буурал ээжийндээ ирсэн бөгөөд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвvvрхэн vздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертөнц хvн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн vзvvрт сэтгэл санаагаа нууцалж хvнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хvн гэж тvvний амьдралын учир явдлыг уудлан илрvvлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хөвчийн тухай vлгэр домгийг нь өдөөн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал өгсний учир би дотно хvн нь болж авлаа.
Бидний ууланд авирахын vес vvр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хөвчийн хөх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан vлгэр домог санагдана.
Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн vлгэр домог сонсоно гэж боддог байлаа.
Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нvд буруулж, уйтгартай бөгөөд сvртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч өөрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар «Найман сарын сvvлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж өгөмз» гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ.
Ойн цагдаа хvнд, хөлтэй хөгшин зээрд морин дээрээ хажуулдан хөглийн харлаж байгаа ойн зvг ширтэж явна. Том гуулин аралтай суран бvсэндээ vйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мөрөвч мод нь халцарсан хураан буу vvрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бvсэлжээ. Бvйлсний vндсээр хийж, хvрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юvдэнгийн нь чихэвч налбаг салбаг хийнэ.
Ой хөвчид мацахдаа гөрөөс мэт сурамгай болсон морь нь битvv ширэнгийн зай завсрыг андахгvй ажээ. Би дөрөөгөөрөө модонд тээглэж, нvvрээ мөчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.
Yvрийн туяа ойн гvнд нэвтэрчээ. Гэвч нvд дасаагvй хvнд нvvл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хөвч бvрэн чимгээ зvvжээ. Шилмvvст модны титмийг цогцолсон гишvv мөчрийн завсраар, оюу өнгөтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шөнийн будангаас хvртсэн шvvдрийн сэрvvн дуслаар шvршинэ. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зvйл бvрийн цэцэг жимсний анхилуун vнэр өгvvлж баршгvй сайхан. Наран өөдөлж уулын ташланд туссан тvрvvчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шөнө тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сvvдэр уул өөд тэмvvлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь өндөр ургацат цэцэг ногоонд агссан шvvдрийн бөмбөлөг алтан одот ундрам чулуу мэт гялалзав.
Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд өндөрт гараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчийн дээгvvр цаст уулын цагаан оргил өглөөний наранд тодроод, цэлмэг тэнгэр өөд улбар туяа цацруулан байна.
Би байгалийн vзэсгэлэн сайханд сэтгэлээ өгч орхиод, замчныхаа тухай мартах дөхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгvй биетэй юм шиг чив чимээгvй vсрэн бууж, нvд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж өгөөд битvv ширэнгэнд шингэн замхрах адил алга болов.
Хэдэн мөч өнгөрлөө. Чихээ солбиулж, биеэ хөвчлөн байгаа морьд гэнэт огло vсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сvртэйеэ нvргэлэн цууриатав.
Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос өөр анир чимээгvй болсны дараа буу дуугарсан зvг яаран очлоо.
Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хvрэл чимэгт аварга гаанснаасаа хөх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.
Болор уст уулын горхины дэргэд гал тvлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн vе бvл-бvл-гvл-гvл гэх бvдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигvvртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бvхэн ерийн боловч сэтгэл санааг бvvвээлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгуу ажээ.
Нар дээр гарч модод сvvдрээ хураавч, цаст уулнаас vлээж байгаа намрын салхи сэрvvн.
Ойн цагдаа хvндээр шvvрс алдаж миний бодлыг замхрууллаа.
Хонгорзул минь яг энvvхэнд намайгаа хvлээдэг сэн гээд ногоон дээр хажуулдав.
Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.
Хөөрхий Хонгорзул минь гайхалтай бvсгvй байж билээ. Төрсөн нутгийнхаа ой хөвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын vзэсгэлэн сайхан бvхнийг над мэдрvvлсэн юм даа. Дvv минь чи тvvнийг цэцэгнээс мэндэлсэн бvсгvй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах өдрийг хvртэл тэр андахгvй мэддэг байлаа.
Ойн дунд энэ дэлхийн vзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шvv.
Бидэнд олдохгvйгээс биш ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа.
Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шvvдрийн дуслыг мөнхийн рашаан гэж хvртдэг, ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний vнэрийг мэддэг байжээ. Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм.
Энэ дэлхий ертөнцөд хичнээн их хайртай байсан гэж санана.
Ой мод, цэцэг навч, жигvvртэн шувуу тэр бvхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм.
Дvv минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертөнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хөвчийн мод жингэнэн цууриатаж цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бvргэд шувуу жигvvрээ дэлгээд элэн хальдаг байсан юм.
Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нvдтэй, шvр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бvсгvй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг vзэсгэлэн гоог өвлөн авч төрсөн юм.
Дvv минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил өнгөрч, хvний vрс өслөө. Золгvй нэг өдөр Баян гарьдын хорлонт нvд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дvлий хойтох урдахаа мэдэхгvй усан тэнэг хvvдээ эхнэр болгож богтлон авлаа.
Хонгорзулыг баян Гарьдын мангуу хvv гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хvнтэй хардаж хайр найргvй жанчдаг байлаа. Хөөрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нvд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нvднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа.
Тэр жилийн хавар боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв.
Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзул гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хvн сайн морь унаад тvvнийг харуулдан явдаг байв. Хөвчийн мод ногоорч хөхөө шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хөрсөнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нvд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ.
Зуны тэргvvн сарын нэг өдөр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа.
Хонгорзул бид хоёр яг энvvхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хөвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм.
Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн тvмэн тvмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрvvн салхи энхрийлэн илбэж, жигvvртэн шувуу тойрон жиргэж, хөх хад хөмөгтөө хоргодуулж, ногоон ой сvvдрээрээ халхалж байлаа.
Баян Гарьдын тэнэг хvv араа шvдээ хавирч, ар өвөрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтны тvйвээж байжээ.
Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мөрөөдөх болж, бид хөвчийн гvнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм.
Би гашуудал хилэнгийн туйлд хvрч Гарьдын тэнэг хvvгийн тархий нь хага дэлсэж, гэр оронгий нь тvймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ.
Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дvv минь чи тэгэхэд өлгийтэй хvvхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг илбэн:
-Хөөрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан өгvvлж билээ.

 



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 19 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Амьтан бүхэн сонирхолтой
Өгүүллэг , амьдралын нэгэн мөчийг дэлгэхүй
Дуу , клип
Хууль дүрэм

Сүүлийн бичлэгүүд

ХУЛАН ЦАМБА ХОЁР
Солийг сольсон нь - Ц.Дамдинсүрэн
Хоёр цагаан юм - Ц.Дамдинсүрэн
Монгол орны нуурууд
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхдугаар Үндсэн хууль
Үндсэн хууль
Их Засаг - Чингисийн хаант улсын хууль цаазын агуулга, уламжлал
ХОНГОР ЗУЛ YЛГЭРИЙН ОРОНД ӨГYYЛЛЭГ
ТYЙМЭР
ИХЭР ТОЛГОДЫН ДУНД
НАРАН ТОГОРУУ
САРНЫ СОНАТ
МАЛЫН ХӨЛИЙН ТООС
Өвгөн шувуу
АЯН ЗАМЫН БОДОЛ БУЮУ УЯНГЫН ЭРХИ

Найзууд

Тагшаа



:-)
 
xaax